Балт зөгийнүүд 50 сая жилийн турш амжилттай оршин тогтносоор ирсэн. Нэг бүл нь 40–50 мянган зөгийтэй бөгөөд гайхалтай зохицолд ажилладаг. Тэгвэл яагаад 7 жилийн өмнөөс бүлүүд олноороо үхэж эхэлсэн бэ? Марла Спивак энэ эмгэнэлт үзэгдэлд нөлөөлж буй дөрвөн шалтгааныг тайлбарлаж байна. Энэ бол зүгээр л нэг асуудал биш. Учир нь зөгий дэлхийн ургамлын гуравны нэгт тоос хүртээдэг. Энэ гайхамшигт төрөл зүйл бидэнд юуг анхааруулж байна вэ?
