Past TEDx event

TEDxArvaikheerWomen

Women are power

Took placeNovember 5, 2022
LocationArvaikheer, Övörhangay, Mongolia
FormatTEDxWomen
Олон улсын нэр хүнд бүхий TEDx арга хэмжээ албан ёсны лицензтэйгээр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод амжилттай зохион байгуулагдсан.

Speakers

Speakers may not be confirmed. Check the event website for the latest lineup.

  • Amarjargal Amgalanbaatar

    Түүнийг TEDx-ийн илтгэгчдийг бэлтгэдэг туршлагажсан ментор гэж хэлж болно. Тэрээр 2019, 2020, 2021 онуудад TEDxDarkhan, 2022 онд TEDxKhovd арга хэмжээг тус тус гардан зохион байгуулснаас гадна ментороор ажиллаж байсан.

  • Ariunzaya Ganbat

    Өвөрхангайн бахархал төслийг санаачлагч, UvurkhangaiLive сайтыг үүсгэн байгуулагч, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагын удирдагч, тэргүүлэгч гээд хариуцлагатай олон албыг хашиж ирсэн манлайлагч эмэгтэй.

  • Battsetseg Batjargal

    Монголын бизнесийн салбарт хүний нөөц, удирдахуйн чиглэлээр түүчээлэн ажиллаж ирсэн төдийгүй залуучуудын болон сайн дурын олон байгууллагад идэвхтэй ажилладаг манлайлагч эмэгтэйчүүдийн нэг.

  • Battsetseg Goitiiz

    TEDxYouth@Arvaikheer олон улсын арга хэмжээний ерөнхий зохион байгуулагч, "Arvaikheer Toastmaster" клубын ерөнхийлөгч, 4 хүүхдийн ээж, боловсрол, мэдлэгт тэмүүлэгч

  • Khorol-Erdene Ganbat

    Нийгэм, олон нийтийн ажилд сэтгэл зүрхээ зориулан ажилладаг хичээнгүй тэрээр Улаанбаатар хотод ажиллаж байгаад Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум руу шилжсэн.

  • Punsaldulam Badam-Ochir

    Үндэсний сурын спортоор 20 жил тууштай хичээллэж, Улсын даян мэргэн цолны алдарт хүртэл тэр олон сорилт, бэрхшээлтэй тулгарсан ч бүгдийг даван туулж чадсан дайчин эмэгтэй юм.

  • TSOLMONGEREL GOMBOSUREN

    Өөрийгөө хувь хүнийхээ хувьд бүрэн дүүрэн нээж, мэдлэг боловсролд шимтэхийг хоббигоо болгосон тэрээр ажил, амьдралын алинд ч бусдын үнэт зүйл, үзэл бодлыг хүндэтгэн эрхэмлэдэг, түүнийгээ ч өөрөөрөө үлгэрлэж яваа шударга, хүнлэг бүсгүйчүүдийн нэг.

  • Undrakh Sodnomdorj

    Манлайлагч, эергээр нөлөөлөгч, түүчээлэгч, боловсролыг дэмжигч, оюуны хөрөнгө оруулагч гээд түүнийг тодотгох тодотгол олон.

  • Zolboo Ganbodi

    Багаасаа яруу найрагт дурласан тэрээр илтгэх урлаг, яруу найраг, нийгмийн идэвх оролцоо гээд олон чиглэлээр үеийн охид, бүсгүйчүүдээ манлайлан яваа шинэ үеийн төлөөлөл.

Organizing team