Ой ширэнгэ хамгаалах тэмцлээс суралцах зүйлс
"Ширэнгэн ойг хамгаалъя" хэмээх байгаль орчны төлөөх уриаг бид сайн мэдэх ч, Тассо Азэвэдо энэ тэмцэл өнөө үед ямар шатанд өрнөж байгааг танилцуулах болно. 1990-ээд онуудад Бразилд аймшигт их ой устгал явагдсны дараагаар ой хамгаалах шинэ хууль батлагдаж, нээлттэй мэдээллийн сан үүсгэснээр ой устгалын хурд саарч байна. Гэхдээ энэ бүхэн хараахан хангалттай биш. Тассод дараагийн шатанд хэрэгжүүлэх 5 санааг дэвшүүлж, Бразилийн ой устгалын эсрэг ашигласан аргачлалыг нэгэн илүү том асуудалд хэрэглэж болох талаар хэлэлцэнэ. Энэ асуудал бол дэлхийн цаг уурын өөрчлөлт.

