Нарны эрчим хүчний гайхамшигт ирээдүй
Нар нь дэлхий дээрх бүх хүмүүс нэг жилийн турш шаардах нийт эрчим хүчийг нэг цагийн дотор л дэлхийд хүргэж байдаг. Энэхүү эрчим хүчийг яаж хүн болгонд, бүх газарт хүртээмжтэй болгох вэ? Нарны эрчим хүчний инженер Мариан Ван Аубел ширээний хавтан, шилэн цонх гэх мэт бидний өдөр тутмын жирийн эд зүйлсийг хэрхэн гоёмсог эрчим хүчний үүсгүүр болгон хувиргадаг мөн гадаргуу бүрийг эрчим хүч үйлдвэрлэдэг болох алсын зорилгоо хуваалцлаа.

